| |
Дуучин Жавхлан шинэ жилээс татгалзахыг уриаллаа
Тэрээр "Монголын хямрал баяраас баярт явчихаад байна. "Гацуурын баяр” гэж сагсуурсан, хоосон хөөсөнд хамаг юмаа зарцуулдаг ийм хачин юмнаасаа энэ жилдээ татгалзцгаая. Тархины тураал улс төрд, гэдэсний тураал нийгэмд бий болчихоод байна. Увс аймгийн төвд л гэхэд 390 өрх идэх хоолгүй байна гэсэн судалгаа гарсан. Аймаг орон нутгаас тэдэнд хоолны толан олгох маягаар аргацааж байна. Увс аймгийн 390 өрхөөр дундажлан тооцоход нийслэлд наад зах нь 2280 өрх өлсгөлөнд нэрвэгдэж байгаа. Тиймээс энэ жил шинэ жилээс бүгд татгалзаж, шинэ жилд үрдэг мөнгөө ходоод нь хонхолзож яваа хүүхдүүдэд зарцуулъя” гэлээ. "Монгол өлсөх учиргүй” тоглолт 12 дугаар сарын 12-нд 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох аж. Түүний санаачлан хэрэгжүүлж буй энэ ажилд Увс аймгийн нутгийн зөвлөл болон элэг нэгт хүн бүрийг хамтран ажиллахыг урьж байна.