|
Видео

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хүмүүс бусдад буу тулгажээ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хүмүүс Дорноговь аймгийн Босоо хөх Монгол салбар зөвлөлийн тэргүүн О.Хэрлэнд гар буу тулган хүч хэрэглэж, амь насанд нь заналхийлсэн гэх мэдээлэл цацагдсан билээ.


Тэгвэл энэхүү асуудалтай хогбогдуулан тус төрийн бус байгууллагын тэргүүн Г.Ганхуяг MASS.MN агентлагийн шууд ярилцлагад  мэдээлэл өгчээ. Тэрээр, "Б.Дэлгэрсайхан гэдэг хүн Дорноговь аймагт өөрийн ноёрхлоо тогтоосон байна. Манайхаас тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг уурхайдад санамж бичиг өгч, мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулсан. Тэр хүний хүмүүс биднийг дарамталсан. Бид цуглуулсан баримтуудаа шүүх дээр дэлгэнэ гэсэн. Тэгэхэд цагдаагаар шалгуул гэсэн” хэмээн ярьсан байна.

Харин гишүүн Б.Дэлгэрсайханы хүмүүс гар буу тулган хүч хэрэглэж, амь насанд нь заналхийлсэн гэх мэдээллийн тухайд  Дорноговь аймгийн Босоо хөх Монгол салбар зөвлөлийн тэргүүн О.Хэрлэн, "Найзынхаа хамт гэрээсээ гарах үед зэргэлдээ зогсож байсан автомашин дотроос нэг хүн "Ойр хавьд аятайхан ямар буудал байна” гэж асуусан. Би хэлж өгөхөд "Арын суудалд байгаа хүнд хэлээд өг” гэсэн. Гэтэл цонхоор нь нохой үсэрч гарч ирээд намайг хазсан. Энэ үед надаас эхэлж зам асуусан хүн гар буутай бууж ирээд сүрдүүлсэн. Би айсан учраас шууд гэртээ орсон” хэмээн ярьсан байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • fannoft

  • 2024-11-11
  • <a href=https://fastpriligy.top/>priligy dosage</a> High levels or E2 dominance is not
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler