|
Видео

Шинэ мэдээ

Д.Сарангэрэл сайд 566 сая төгрөгийн хадгаламжтай

 

Д.Сарангэрэл сайд 566 сая төгрөгийн хадгаламжтай

 


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 онд жилийн 27 сая төгрөгийн орлого олсон хэмээн мэдүүлжээ. Үүнээс өмнө 2015 онд 77 сая төгрөг, 2016 онд 166 сая төгрөг, 2017 онд 20 сая төгрөгийн орлого олсон хэмээн мэдүүлсэн байна. Үүнээс харахад  Д.Сарангэрэл гишүүн сайд болонгуут орлого нь буурчээ.
 Харин сайдын хадгаламж жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тодруулбал, 2015 онд 74 сая төгрөгийн хадгаламжтай  хэмээн мэдүүлж байсан бол 2016 онд 102 сая төгрөг, 2017 онд 388 сая төгрөг, 2018 онд 487 сая төгрөг болжээ. Нэг жилийн хугацаанд түүний хадгаламж 100 сая төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг.
Мөн Д.Сарангэрэл сайдын гэр бүлийн гишүүдийн орлого ч тогтмол өсөж байгаа юм. Тодруулбал 2016 онд 56 сая төгрөгийн орлоготой байсан бол 2017 онд 420 сая төгрөг, 2018 онд 566 сая төгрөг буюу 100 гаруй сая төгрөгөөр нэмэгдсэн тухай мэдүүлжээ.
Түүнчлэн сайдынх нийтийн 2 орон сууц, үйлчилгээний 2 талбайтай. Эдгээр нь 677 сая төгрөгийн үнэлгээтэй.  Suzuki,Grand Vitara, Audi маркийн хоёр машинтай.
Сайдын 100 хувийн эзэмшилд Стимо ХХК, Концепт сити ХХК, Гэгээн секюритиз ХХК, Гэгээн далай ХХК, Брават Монголиа ХХК, Гэгээн Концепт ХХК-иуд байдаг.

 

 

П.АНИР
Оллоо.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.