|
Видео

Шинэ мэдээ

Жилийн орлогоо найм дахин нэмэгдүүлсэн дэд сайд Ц.Батбаяр

 

Жилийн орлогоо найм дахин нэмэгдүүлсэн дэд сайд Ц.Батбаяр

 

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2018 онд жилийн 79 сая төгрөгийн орлого олсноо мэдүүлжээ.
Тэгвэл дэд сайд үүнээс өмнө ХОМ-ээ хэрхэн мэдүүлж байв. Ц.Батбаяр дэд сайд 2015 онд жилийн 10 сая, 2016 онд 8 сая, 2017 онд 21 сая төгрөгийн орлоготой байж. Гэтэл өнгөрсөн жил үүнийгээ хэд дахин нэмэгдүүлсэн байгаа юм.
Дэд сайдын гэр бүлийн гишүүдийнх нь орлого ч мөн өсчээ. Түүнийг сайд болоход гэр бүлийн гишүүд нь  жилийн найман сая төгрөгийн орлоготой байсан бол сайд болсных нь дараа жилийн 40 гаруй сая төгрөгийн орлогтой болжээ. Ийнхүү Ц.Батбаярт дэд сайдын суудал ийнхүү үр өгөөжээ өгсөн байна.

Мөн дэд сайдын ХОМ-т анхаарал татсан бас нэг зүйл байгаа нь 2015 онд нэг орон сууцтай, Өвөлжөө, хаваржаа, хүлэмж гурав хэмээн мэдүүлж, үүнийгээ 514 сая төгрөгөөр үнэлжээ. Харин 2016, 2017, 2018 онууд орон сууц, гэр нэмэгдсэн ч үнэлгээ нэмэгдсэнгүй.
Түүнчлэн дэд сайд Mercedes Benz,C180 машинтай, Mercedes Benz,C180, хонь 195, үхэр 48, Ямаа 70, Хурдан удмын адуу 3, Адуу 7, эзэмших 700м2-2 газартай. Эдгээрийн үнэлгээ 100 сая хол давна.

Ц.Батбаяр дэд сайд одоогоор ямар нэг компаниас хувь эзэмшдэггүй. Гэхдээ л түүний орлого сайд болсноос хойш найм дахин нэмэгдсэн байгаа юм.
 
П.АНИР
Оллоо.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler