| |
Видео
Шинэ мэдээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Баян-Өлгий аймагт тарваган тахал гарчээ. Тахлын улмаас хоёр хүн нас барсан гэх мэдээлэл байна. Одоогоор өвчилсөн болон нас барсан иргэнээс авсан шинжилгээний хариу гараагүй байна. Тухайн иргэдийн амьдарч байсан гэр орон, эмчлүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоож, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байх шийдвэрийг тус аймгийн Онцгой комиссоос гаргасан байна.
Шинжилгээний эцсийн хариу сэжигтэй тохиолдол илэрснээс хойш 72 цагийн дотор гарах бөгөөд ард иргэд сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна.
Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэх ШУУРХАЙ ШТАБ байгуулан ажиллуулж байгаа бөгөөд 70427049, 98425101 дугаартай утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС