|
Видео

Шинэ мэдээ

Хорио цээрийн дэглэмийг цуцлалаа

Хорио цээрийн дэглэмийг цуцлалаа

 

"Хонины цэцэг” өвчний улмаас Дорнод аймгийн Гурванзагал сумын Баянхошуу баг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалжээ.

Дорнод аймгийн Гурванзагал сумын Баянхошуу багийн "Ямаат” гэдэг газар малчин Ж-ийн хотонд өнгөрсөн сарын 13-нд хонь өвчилснийг, дээж авч шинжлэхэд "Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон. Тухайн үед сумын Засаг даргын захирамжаар нэг сарын хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Энэ хугацаанд дахин өвчин гараагүй тул дэглэмийг цуцалжээ.

Түүнчлэн өнгөрсөн сарын 23-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт мөн "Хонины цэцэг” өвчин тусч, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.  Энэ хүрээнд өвчин туссан дөрвөн хонийг устгаж, голомтод байсан 1900 хонийг вакцинжуулалтад хамруулсан байна. Өчигдөр буюу энэ сарын 22-нд тус сумын Засаг дарга хорио цээрийн дэглэмийг цуцлах захирамж гаргажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler