|
Видео

Шинэ мэдээ

“Токио-2020” олимпын наадамд бэлтгэх ажлыг эрчимжүүлнэ

БСШУС-ын сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны орлогч дарга Ё.Баатарбилэг тус хорооны 2018 оны төлөвлөгөөний биелэлтийн талаар, холбогдох газрын дарга нар Олимпын хөгжлийг дэмжих сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд шаардагдах санхүүжилт, баг тамирчдын ёслол болон спорт хувцсыг хэрхэн шийдвэрлэх талаар  мэдээлэл авч, олимпийн наадамд бэлтгэх ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол гаргав. 

 

Тэрбээр "Токио-2020” олимп, паралимпийн наадамд бэлтгэх Үндэсний хорооны 2019 оны ажлын төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний дагуу ажлын явц, үр дүнгийн мэдээллийг Үндэсний хороонд улирал тутам танилцуулахыг үүрэг болголоо.

Монгол Улс спортын 16 төрлөөр шигшээ баг бүрдүүлсэн бөгөөд 9-10 төрөлд медаль хүртэх боломжтой гэж үзэж байна. Өмнөх олимпуудад бэлтгэх хороо 6-8 сарын өмнөөс ажиллаж эхэлсэн байдаг бол энэ удаад 15 сарын өмнөөс зохих бэлтгэлийг хангаж эхэлжээ. Тамирчдын бэлтгэлийг Булган аймгийн Хангал сум дахь "Спортын бэлтгэл, сургалтын төв”-д хийх юм. 

Үндэсний хорооны тооцоогоор Монгол Улс 2020 оны олимпын наадамд амжилттай оролцоход 20 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 2019 оны улсын төсөвт 6.5 тэрбум нь суусан байна. Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилт хийх, олимпын эрхийн тэмцээнд оролцуулахад шаардагдах төсвийг 2020 оны төсөвт тусган батлуулахаар шийдвэрлэлээ.  


montsame.mn

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler