|
Видео

Шинэ мэдээ

Токиогийн олимпийн зардал 15.3 тэрбум доллар болжээ

Токиогийн олимпийн зардал 15.3 тэрбум доллар болжээ

 

Өчигдөр 2020 оны Токиогийн олимпийг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар олимпийн наадамд бэлтгэх нийт зардлын талаар хэлэлцлээ. Токио хотноо болсон энэхүү уулзалтанд олимпийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Токио хотын захирагч Юрико Койке, Токиогийн наадмын асуудал эрхэлсэн сайд Ёширо Мори мөн олон улсын олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Жон Көүтес интернетээр дамжуулан холбогдож оролцсон юм. Уулзалтын эхэнд хотын дарга Койке гар бөмбөгийн тэмцээнийг явуулахад зориулж, Токиогийн эргийн дүүрэгт шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийллээ. Үүнээс гадна уулзалтын үеэр олимпийн наадмыг зохион байгуулах нийт төсвийг танилцууллаа.

Олимпийг зохион байгуулах хорооны мэдээлж буйгаар 2020 оны Токиогийн олимпийн нийт зардал 15,3 тэрбум америк доллар байх төлөвтэй байна. Тйимээс зохион байгуулах хорооноос олимпын зардлыг бууруулах боломжийг судлахаар засгийн газар болон Олон улсын олимпийн хороотой уулзаж, хэлэлцсэн юм. Энэ нь өмнө нь тооцоолж байснаас 4.2 тэрбумаар өссөн үзүүлэлт гарч байгаа учраас зардлын тооцоог эргэн харж, холбогдох бусад хороодтой хуралдаж, зардлыг хэрхэн хасч, танаж, хэмнэж болох тухай хэлэлцлээ. Зардал шингэх гол салбарууд болох спортын цэнгэлдэх хүрээлэн барих, аюулгүй байдал хангахад наад зах нь 11 тэрбум америк доллар зарцуулахаар тооцоо гарсан. Энэ төсөвт тамирчдын хотхоны үйл ажиллагааны зардал болон бусад салбарын төсөв багтаагүй юм. Токиогийн олимпийг зохион байгуулах зардал анх 7.2 тэрбум америк доллар байсан. Гэвч энэ зардалд олимпын аюулгүй байдал, тээвэр дэд бүтэц, болон бусад салбарын зардлыг оруулаагүй, буруу тооцоолсон байна гэж Токиогийн олимпийг зохион байгуулах хорооноос дүгнэлт гаргаж байсан юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.