| |
Видео
Шинэ мэдээ
Дэлхийн аварга нарт хүндэтгэл үзүүллээ
Бүгд найрамдах Польш улсын Торун хотноо гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд Хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ зохион байгуулагдсан билээ.
45, 50, 60, 70, 80, 90 хүртэлх насны ангиллаар дэлхийн 88 орны 500 гаруй тамирчид өрсөлдсөн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 13 тамирчин оролцов.
Өдгөө 85 настай иргэн Ц.Раднаа 400 метр, 60 метрийн саадтай гүйлт, гурвын харайлтын төрөлд аваргын алтан медалийг хүртэж, 400 метрт дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон бол 81 настай иргэн Т.Цэрэндолгор нь шидэлтийн таван төрлөөр 1 алт, 4 мөнгөн медаль хүртсэн юм.
Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг өчигдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, Монголын Үндэсний Олимпын Хорооны одонг зүүж өгчээ.
Эх сурвалж: МҮОХ