| |
Ц.Раднаа тэргүүтэй ахмад тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ
Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24-оос 30-ны өдрүүдэд Польшийн Торун хотод болсон. Манай улсын баг тамирчид ДАШТ-д 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсоноос 85 настай ахмад тамирчин Ц.Раднаа гурван алтан медаль, 81 настай ахмад тамирчин Т.Цэрэндолгор нэг алт дөрвөн мөнгөн медаль хүртэж амжилтаа ахиулсан.
85 настай ахмад тамирчин Ц.Раднаа тэмцээний сүүлийн өдөр болсон гурвын харайлтын төрөлд 6,80 метрийн амжилт үзүүлж аваргийн алтан медалийн болзол хангасан. Түүнтэй АНУ-ын тамирчин өрсөлдөж 4,83 метрийн амжилт үзүүлснээр удаах байранд шалгарсан юм. Ц.Раднаа өмнө нь 400 метрийн зайд аваргын алтан медалийг хүртэл дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож байсан билээ. Мөн түүнчлэн тэрээр гурав дахь төрөл болох гурвын харайлтын төрөлд алтан медаль хүртэж мастеруудын ДАШТ-ээс гурван алтан медаль хүртэж дэлхийн рекортыг дахин шинэчиллээ.
Харин 81 настай ахмад тамирчин Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бөгөөд түүнтэй өөр улсын зургаан тамирчин өрсөлдөж Герман улсын тамирчид алт болон хүрэл медалийн байранд шалгарчээ.
Ийнхүү хөнгөн атлетикын ДАШТ-ын рекортыг шинэчлэн тогтоосон ахмад тамирчид маань өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр амжилт дүүрэн эх орондоо ирэх юм.