|
Видео

Шинэ мэдээ

З.Занабазар Якутад ялалт байгууллаа

Энэ сарын эхээр Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн, "Арслан” клубийн тамирчин ОУХМ Занданбудын Занабазар алтан медаль хүртэв. Тэрбээр Якутын Николай Иванов, Дмитрий Аксенов нарыг ялж, түрүүлжээ. Түүнчлэн 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, "Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран мөнгө, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Энхсайханы Ням-Очир хүрэл медаль хүртсэн юм. Харин "Арслан" клубийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга, "Харгант цамхаг" клубийн тамирчин, спортын мастер Норовсүрэнгийн Амарсайхан нар хараахан медаль хүртэж чадсангүй. Тэмцээний медальтнуудыг 10, долоо, таван мянган рублиар байлжээ.
Сэтгүүлч Ч.Зэвэг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler