|
Видео

Шинэ мэдээ

Туул гол руу бохироо цутгасан “Асем вилла” хотхоныг таван сая төгрөгөөр торгожээ

Туул гол руу бохироо цутгасан “Асем вилла” хотхоныг таван сая төгрөгөөр торгожээ

 


БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Скай ресорт” болон "Асем Вилла” хотхоны бохирын шугам задарч, бохир нь хальж Туул гол руу цутгасан талаар өмнө нь мэдээлж байсан.

Тодруулбал, хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд "Асем Вилла” хотхоны цэвэр, бохирын шугамд гэмтэл гарч их хэмжээний ус алдаж, бохир нь Туул голтой нийлсэн байсан юм. Уг хотхонд одоогоор 53 айлтай бөгөөд анх дэд бүтцийн ажил хийхдээ төвийн шугамд холбогдсон байхаар зохицуулалт хийсэн юм байна. Гэтэл өнгөрсөн оны намраас тус газарт хөрсний усны бохирдол их байна гэх шалтгаанаар УСУГ-аас бохирын шугамыг хязгаарлажээ.

Дараа нь хотхоны бохирыг соруулах зохицуулалтыг хийсэн гэдэг. Улмаар төвийн шугамд холбох асуудлыг өвөл хийх байсан ч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан өдийг хүртэл холбоогүй байна. Учир нь тухайн холболтын ажлыг дулаан байхад хийвэл илүү үр дүнтэй байдаг гэжээ. Тухайн гэмтэл гарсан усны шугам нь зөвхөн "Асем Вилла” хотхоны шугам бөгөөд "Скай ресорт” цогцолбор нь тусдаа шугамд холбогдсон гэдгийг тус байгууллагын инженер тайлбарлажээ.

Тэгвэл Туул гол руу бохир нь цутгаж, агаар болон орчныг бохирдуулсан гэх асуудалд холбогдох байгууллагуудаас 5 сая төгрөгийн торгууль тавьж, зөрчлөө арилгахыг үүрэгджээ. Тансаг, үнэтэй зэрэглэлийн байранд амьдардаг айлуудад 5 сая төгрөг юу юм бэ. 5 сая төгрөгөөр бохирдсон усыг цэвэршүүлж болох уу. Нийтдээ 3-4 тэрбум төгрөгөөр зарагдсан уг хотхонд 53 айл амьдардаг аж.

Updown.mn 

5568418 Туул гол руу бохироо цутгасан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler