| |
УИХ ДАХЬ ХАМГИЙН ТОМ ЖДҮ-ЧИН Л.ЭНХ-АМГАЛАН
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтан тэдний хамаарал бүхий этгээдүүдийн дуулиан үргэлжилсээр байна. Энэ асуудал Засгийн газрын нэг сайдад хариуцлага тооцсоноор үргэлжилсэн бол одоо МАН-ын зарим гишүүдийг сандаргаж эхлэв.
УИХ-д хэд хэдэн томоохон бизнесийн төлөөлөл бий. Түүнийг нэг нь УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан. Л.Энх-Амгаланг "Эм Си Эс” компанийг төлөөлдөг гэдгийг мэдэхгүй хүн Монголд байхгүй. Төрд байгаа давуу байдлаа ашиглан хөнгөлөлттэй зээл, тусламжид гар дүрэн, татвар төлөгчдийн мөнгөөр "тоглогчдыг” УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэргүүлж байна. Сүүлийн хэдхэн жилийн томоохон төсөл хөтөлбөрүүд болох АСЕМ, Хөгжлийн банкнаас авсан зээлүүдийг нь судалж үзэхэд хэдэн зуун тэрбумаар тоологдож байна. Б.Батзориг сайдыг огцруулсан нэг тэрбум төгрөг Л.Энх-Амгалан гишүүний авсан зээлийн хажууд хумсын толион чинээ гэхэд хилсдэхгүй.
2015 онд АСЕМ хэмээн дэлхийн хэмжээний уулзалт болоход гадны зочид төлөөлөгчдийг хүлээж авахын тулд байдгаа барсан. Ингэхдээ аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох замаар хэд хэдэн бүтээн байгуулалт бий болгосон. Үүний нэг АСЕМ вилла цогцолбор. Тус цогцолборыг MSC группын охин компани болох "Скай ресорт” ХХК барьж байгуулсан. Зөвхөн вилла цогцолбор барилгад 125 тэрбум төгрөгийн зээл олгосон бол дэд бүтцэд нь 127 тэрбум төгрөгийг зарцуулахаар Хөгжлийн банкаар дамжуулан зээл олгосон байна.
АСЕМ-ийн үеэр авсан санхүүжилт: (ҮАГ-ын тайлангаас)
-Скай ресорт ХХК /АСЕМ вилла цогцолбор -125 тэрбум
-АСЕМ вилла цогцолборын дэд бүтцэд "М-Си-Эс проперти” ХХК-127 тэрбум
-Скай ресорт ХХК-ийн гольфийн талбайн түрээст -98 сая төгрөг
-АСЕМ вилла хотхоны эд хөрөнгийн эвдрэлд-14,9 сая төгрөг
-АСЕМ вилла хотхон доторх "Монголхотхон”-нд 436,6 сая төгрөгийг тус тус олгожээ.
Хөгжлийн банкнаас 260 орчим тэрбум төгрөгийн зээлийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан давуу байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий компанидаа авчээ.
Хөгжлийн банкнаас авсан зээл: (Хөгжлийн банкны тайлангаас)
-2016 онд -М-Си-Эс интернэйшнл ХХК- 2,7 тэрбум, 6,2 тэрбум төгрөгийн зээлүүдийг авчээ.
-Скай ресорт ХХК - 60 тэрбум төгрөгийн зээл
-"Говийн зам” ХХК-170 тэрбум 595 сая төгрөгийн зээл. /Тус компани нь "Нью прогресс” группийн охин компани. "Говийн зам” компанийн хувьцаа эзэмшигчид УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан/
Нийт Хөгжийн банкнаас 258,9 тэрбум төгрөгийн зээл авсан.
ЖДҮХС-аас УИХ-ын гишүүд, сайд нар нь 1,2 тэрбум төгрөг авсныхаа төлөө цоллуулж, хариуцлага тооцуулж байгаа мэдээлэлд ойр давуу эрхээ ашиглан өөрийн болон хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан 500 орчим тэрбум төгрөгийн зээл УИХ-ын дэд дарга маань ямар хариуцлага хүлээх вэ.
24tsag.mn