|
Видео

Шинэ мэдээ

Европын хөлбөмбөгийн холбоо К.Роналдуд хэрэг үүсгэжээ

Европын хөлбөмбөгийн холбоо К.Роналдуд хэрэг үүсгэжээ

Европын хөлбөмбөгийн холбоо Италийн "Ювентус” багийн довтлогч Криштиану Роналдуд тамирчны сахилга бат, ёсзүйг зөрчсөн хэргээр шийтгэл хүлээлгэхээр зэхэж байна. Тэрээр "Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16 багийн хариу тоглолтод Испанийн "Атлетико” багт гурав дахь гоолоо оруулсныхаа дараа дасгалжуулагч Диего Симеоне руу эвгүй үйлдэл гаргасан юм. Эхний тоглолтод "Атлетико” 2:0-ээр хожсоны дараа дасгалжуулагч Диего Симеоне "Ювентус”-ын тоглогчид руу бэлэг эрхтэн дүрсэлсэн эвгүй хөдөлгөөн, доромжилсон үйлдэл харуулсан бөгөөд Европын хөлбөмбөгийн холбооны зүгээс түүнийг ёсзүйгүй үйлдэл гаргасан хэмээн 20 000 еврогоор торгоод байсан юм. Гэтэл Роналду хожлын гоол /Эхний тоглолтод Атлетико 2:0-ээр хожиж, хариу тоглолтод "Ювентус” 3:0-ээр хожсон/ оруулсныхаа дараа энэхүү үйлдлийг Диего Симеонед харуулсан бөгөөд илүү томыг дүрсэлж харуулан доромжилсон юм.   

 

 
Эх сурвалж: eagle.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler