|
Видео

Шинэ мэдээ

Аваргуудын лигийн сугалаа боллоо

Аваргуудын лигийн сугалаа боллоо

Хөлбөмбөгийн аваргуудын лигийн 2018-2019 оны улирлын шөвгийн 16 багийн сугалаа өчигдөр /2018.12.17/ болов. Энэ улирлын шөвгийн 16-д Английн дөрөв (Ливерпүүл, Манчестер Сити, Манчестер Юнайтед, Тоттенхэм Хотспур), Испанийн гурав  (Атлетико Мадрид, Барселона, Реал Мадрид), Германы гурав (Бавари Мюнхен, Боруссиа Дортмунд, Шальке-04), Италийн хоёр  (Рома, Ювентус), Францын хоёр  (Лион, ПСЖ), Нидерландын нэг  (Аякс), Португалын нэг (Порто) баг үлдсэн.

Сугалаа нь нэг хэсэгт багтсан багууд хоорондоо таарахгүй, нэг улсын лигт тоглодог багууд хоорондоо таарахгүй. Ингэхдээ хэсгээ тэргүүлсэн багууд хоёроор гарсан багуудтай тоглох зарчмаар явагдаж, дараах байдлаар таарсан.

  • Шальке-04 – Манчестер Сити
  • Атлетико Мадрид – Ювентус
  • Манчестер Юнайтед – ПСЖ
  • Тоттенхэм Хотспур – Боруссиа Дортмунд
  • Лион – Барселона
  • Рома – Порто
  • Аякс – Реал Мадрид
  • Ливерпүүл – Бавари Мюнхен

Сугалаанаас Рома болон Порто багуудын тоглолт хоёр багийн аль алинд нь хамгийн таатай сугалаа болсон болов уу? Харин бусад багуудын хувьд ялангуяа Ливерпүүл болон Бавари, Манчестер Юнайтед болон ПСЖ, Тоттенхэм Хотспур болон Боруссиа Дортмунд, Атлетико Мадрид болон Ювентус гэсэн тоглолт олон хүний анхаарлыг татаж байна.

Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтууд ирэх 2019 оны хоёрдугаар сарын 13-14 болон хоёрдугаар сарын 20-21-нд болох бол хариу тоглолтууд гуравдугаар сарын 7-8 болон гуравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд явагдана.

 news.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.