|
Видео

Шинэ мэдээ

Аваргуудын лиг”-ийн тэмцээний хасагдах шатны сугалаа явагдлаа

Аваргуудын лиг”-ийн тэмцээний хасагдах шатны сугалаа явагдлаа

 

Европийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн "Аваргуудын лиг”-ийн тэмцээний хасагдах шатны сугалаа явагдлаа. Щвейцарийн Нион хотноо болсон сугалааны дараа багууд ингэж таарчээ.

Mанчестэр Сити- Монако 
Реал Мадрид- Наполи 
Бенфика- Борусси Дортмунд 
Бавари Мюнхен- Арсенал 
Порто- Ювентус 
Байер Леверкузен- Атлетико Мадрид 
ПСЖ- Барселона 
Севилья- Лестэр Сити

Сугалааны байдлаас харвал 2013, 2014 онд таарсан Арсенал-Бавари Мюнхен багууд гурав дахь удаагаа учраа таарлаа. Хоёр баг зургаан удаа тоглолтын үр дүнгээр Бавари 3 хожил, Арсенал 2 хожил, 1 тэнцээ гэсэн үзүүлэлттэй байна. Нэг улсын багуудыг хооронд нь тааруулдаггүй бөгөөд үүний улмаас Барселона-ПСЖ гэсэн шилдэг багууд хасагдах шатанд тарсан нь хамгийн их анхаарал татаж байгаа юм. Өмнөх жилүүдээ бодвол энэ жил хасагдах шатанд сугалаагаар эн тэнцүү багууд хоорондоо таарсан нь анхарал татаж байгаа. Аль нэг баг өрсөлдөгчөөсөө хэт давамгай байхгүй байгаа нь энэ жилийн өрсөлдөөнийг улам ширүүн болгож байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.