|
Видео

Шинэ мэдээ

Уран бодолтын аваргаар Б.Долгормаа тодорлоо

"Тусгаар тогтнол” математикийн улсын зургадугаар уралдааны шилдгүүд тодорлоо.

 


Үндэсний уралдаанд 16 аймаг, нийслэлээс 1890 сурагч оролцож, оюун ухаан мэдлэг чадвараа сорив. Энэ удаагийн олимпиадад БСШУС-ын дэд сайд Г.Ганбаярын санаачилгаар "Уран бодолт” гэсэн шинэ төрөл нэмэгдэж "Олонлог” төв сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Долгормаадээрх шагналыг хүртлээ. Шагналыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр гардуулж, амжилт хүссэн юм.

 

 

Б.Долгормаа нь Улсын математикийн олимпиадаас 4 хүрэл, нэг мөнгөн медаль, өнгөрсөн онд Итали улсад болсон олон улсын охидын математикийн олимпиадаас мөнгөн медаль хүртэж байжээ.

Улсын уралдаанд шалгарсан сурагчид энэ сарын 16-17-нд зохион байгуулсан "Тусгаар тогтнол” олон улсын олимпиадад оролцож, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха /Якут/, ОХУ-ын Эрхүү хот, Улаан-Үд Советский дүүрэг, БНХАУ-ын Эрээн хот, Казахстан улсын сурагчидтай оюун ухаанаараа өрсөлдөв. Дүнгээ өчигдөр гаргасан Олон улсын тэмцээнд Б.Долгормаа алтан медаль хүртсэн байна.


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler