|
Видео

Шинэ мэдээ

Нийслэлийн шилдэг сурагчдад шагнал гардууллаа

Нийслэлийн шилдэг сурагчдад шагнал гардууллаа

Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа үеийнхнээ манлайлж, хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлэн, амжилт гаргасан сурагчдад Нийслэлийн Засаг дарга С.Батболдын нэрэмжит "Нийслэлийн шилдэг сурагч” шагнал гардууллаа.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, математикийн хичээлийн улсын олимпиадын аварга Г.Өнөржаргал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, математикийн хичээлийн улсын олимпиадын аварга Т.Өнөболд, Баянзүрх дүүргийн Их засаг сургуулийн 12 дугаар ангийн сурагч, орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Д.Цолмон, Чингэлтэй дүүргийн 12 дугаар ангийн сурагч, орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Дөлгөөн, Сүхбаатар дүүргийн 12 дугаар ангийн сурагч, англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Хатанбүүвэй, Сүхбаатар дүүргийн Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч, англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Мэнд-Амгалан нарын 22 сурагчид хотын дарга шагналыг нь гардуулан өглөө.

Тэрбээр хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлж, нийслэлийнхээ нэрийг өндөрт өргөсөн сурагчдад баяр хүргээд сурлагын өндөр амжилт хүслээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler