|
Видео

Шинэ мэдээ

ЦЕГ-ын дэд дарга Д.Ядамдоржийн жолооч осол гаргаж, нэг хүний аминд хүрчээ

 

 


Өнөөдөр 07.00-08.00 цагийн хооронд БЗД-ийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн шинэ буудалд зам тээврийн ноцтой осол гарчээ. Ослын улмаас нэг хүн газар дээрээ амиа алдсан байна. Хэргийн газрын үзлэг одоо хүртэл явагдаж байгаа тул ТЦА-наас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ. 

Тодруулбал, ослын талаар ТЦА-наас тодруулахад "Осол гарсан газарт хэргийн газар үзлэг хийгдээд одоо хүртэл дуусаагүй байна. Урьдчилсан мэдээллээр явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Хэргийн газрын үзлэг дуусахаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв. 

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар осол гаргасан жолооч нь ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржийн жолооч байжээ. 

Жолооч нь Д.Ядамдорж даргыгаа гэрээс нь авахаар явж байхдаа ийнхүү осол гаргасан байна. 

Тэрбээр албаны машинтай явж байжээ.

Б.Анир


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler