|
Видео

Шинэ мэдээ

Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг яллагдагчаар татах тогтоолоо прокурорт хүргүүллээ

 

 

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан хэрэгт буруутган АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж буй. Тэгвэл цагдаагийн байгууллагаас тэднийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. 

Тэднийг өнгөрсөн мягмар гаригт Эрүүгийн цагдаагийн газарт байцааж, гэр болон ажлын байранд нэгжлэг явуулсан юм. Улмаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. 

Гэвч шүүхээс "Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр суллаад байсан билээ. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler