|
Видео

Шинэ мэдээ

Я.Батсуурь хорих ангийн эмнэлэгт хүргэгджээ

"Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас яллагдагчаар татаад байгаа. Тодруулбал, түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган 14 хоног цагдан хорьсон ч яллагдагчаар татсан учраас цагдан хорих хугацааг 2 сараас сунгасан юм.

Тэгвэл Я.Батсуурийн биеийн байдал муудаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хүргэгджээ. Тиймээс өмгөөлөгч нь батлан даалтад гаргах хүсэлтийг прокурорын байгууллагад гаргахаар болсон гэж эх сурвалж мэдээлэв. Гэвч холбогдох байгууллагуудын зүгээс Я.Батсуурийг Г.Дэнзэнг иртэл батлан даалтад гаргахгүй болсон талаар эх сурвалж мэдээлсэн.

Учир нь Я.Батсуурийг "Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ын дарга аса, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн эхнэрийн "Говь Пауэр" ХХК-д олон тэрбум төгрөгийг олгосон хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Г.Дэнзэн одоогоор ХБНГУ-д сургалтад сууж байгаа. Ирэх дөрөвдүгээр сарын эхээр ирнэ гэж захидал илгээгээд байгаа билээ.

zaluu.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler