| |
Видео
Шинэ мэдээ
Цахим тоглоомонд донтсон залуу өөрийгөө егүүтгэжээ
Сүүлийн үед бидний ирээдүй болсон залуучууд цахим тоглоомонд донтох тохиолдол нэмэгдсээр байна.
Хамгийн сүүлд л гэхэд, цахим тоглоомонд донтсон 26 настай залуу өөрийгөө егүүтгэсэн хэрэг гарчээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух эрэгтэй 26 настай иргэн өөрийгөөнхөө гарын судсыг ханаж, хоолойгоо боож нас барсан байжээ. Нас барсан залуу өдрийн 12.55 цагт өөрийгөө егүүтгэхийн тулд нойлынхоо өрөөнд гутлынхаа үдээс ашиглан хоолойгоо боосон гэх ба баруун гарын шууны доод хэсгийг зүсэж судсаа ханасан байсан аж.
Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд талийгаач цахим тоглоомонд донтсон байсан нь тогтоогдсон гэнэ.
Т.Гэрэл