| |
Видео
Шинэ мэдээ
ОХУ-ын зуучлалтайгаар Энэтхэг улстай хэлэлцээ хийхийг Пакистан зөвшөөрчээ
ШИНЭ ДЕЛИ. /RIA Novosti/. Энэтхэг, Пакистаны хооронд үүссэн хурцадмал байдлыг намжаахад ОХУ зуучлагчийн үүрэг гүйцэтгэх санал тавьсан бөгөөд Исламабад хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Мехмуд Куреши мэдэгджээ.
"ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ийм санал тавьсан. Энэтхэг улс ямар байр суурьтай байгааг мэдэхгүй байна. Гэхдээ түгшүүртэй байдлыг намжаахын тулд Пакистаны эрх баригчид хэлэлцээний ширээний ард суухад бэлэн байгаа гэдгийг хэлмээр байна” гэж Куреши мэдэгдсэнийг "Dawn” сонинд уламжилсан байна.
Хэрэв хоёр тал зөвшөөрвөл ОХУ Энэтхэг, Пакистан хооронд зуучлагч хийхэд бэлэн байна гэж Сергей Лавров урьд нь мэдэгджээ.