|
Видео

Шинэ мэдээ

Японы эрх баригчид Путины саналыг хэлэлцэх хүсэлтэй байна

Японы эрх баригчид Путины саналыг хэлэлцэх хүсэлтэй байна

Японы Гадаад хэргийн сайд Таро Коно, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын уулзалтыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ чуулганы үеэр зохион байгуулах бүх боломжийг Японы Засгийн газар боловсруулж байна гэж телевизийн "NHK” суваг дипломат эх сурвалжийн мэдээллийг иш татан уламжиллаа.
Японы Гадаад хэргийн сайд Таро Коно юуны өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ямар нэг урьдчилсан болзолгүйгээр найрамдлын гэрээг энэ онд байгуулах санал тавьсны дараа Оросын тал үнэхээр ийм гэрээ байгуулах хүсэлтэй байгаа эсэхийг тодруулах бодолтой байгаа аж. Японы Гадаад хэрргийн сайд мөн уг баримт бичгийн талаар улсынхаа байр суурийг илэрхийлэх, мөн газар нутгийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хэрэв хоёр орны сайд нар уулзвал хэлэлцээний гол асуудал нь Курилын арлуудын өмнөд хэсэгт хамтран аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тухай байх аж.
Урьдчилсан болзолгүйгээр Япон улстай найрамдлын гэрээг энэ онд багтаан байгуулах саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-нд Дорнын эдийн засгийн форумын нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ санал болгосон билээ. Харин Японы эрх баригчид газар нутгийн маргаантай асуудлыг шийдсэний дараа найрамдлын гэрээ байгуулах зорилгоор ОХУ-тай хэлэлцээ хийх бодолтой байгаа бөгөөд энэ байр суурь өөрчлөгдөхгүй гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler