|
Видео

Шинэ мэдээ

ОХУ Куриллийн аралд пуужингийн систем байршууллаа

 

ОХУ Куриллийн аралд пуужингийн систем байршууллаа

 

Оросын тал Бал болон Бастион пуужингийн системийг маргаантай бүс болох Номхон далайн Куриллийн арлуудад байрлуулсан хэмээн мэдээлснийг "Business Insider” уламжиллаа. Энэ талаар Оросын "Боевая Вахта” сэтгүүл анх мэдээлсэн аж. Тэдний мэдээлэлд "Оросын тэнгисийн цэргийн Номхон далайн флот орчин үеийн пуужингийн системийг Орос- Японы хооронд маргаантай байгаа аралд байрлуулжээ” гэж тэмдэглэжээ. Хөлөг онгоцны довтолгоог эсэргүүцэх зориулалттай Бастион пуужингийн 500 км-ийн тусгалтай системийг Итуруп аралд суурилуулсан бол 300 км-ийн тусгалтай Бал системийг Кунаширид байрлуулсан байна.

 

Түүнчлэн Москвагийн талаас эдгээр аралд 400 орчим цэргийн байгууламж барихаар төлөвлөсөн аж. Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу арлын маргаанаас үүдэн ОХУ, Япон хоёр улсыг энхийн гэрээ байгуулахад саад болж ирсэн. ОХУ маргаантай арлуудад 300 км-ийн зайнаас харвасан пуужинг эсэргүүцэх чадалтай системийг байршуулахаар төлөвлөж байгаа. Мөн тэнгисийн цэргийн бааз байгуулах тухайд бодсон зүйл байгаа хэмээн мэдэгдэж байсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ Куриллийн аралд пуужингийн систем байршууллаа пуужингийн системүүдийг байрлуулж дууссан учир энэ оны эцэс гэхэд туршилт хийж магадгүй аж. ОХУ- ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өнгөрсөн 2015 оны хавар Итуруп, Кунашир аралд айлчилж цэргийн хээрийн сургуулилт хийсэн юм. Үүний дараа япончууд Токио дахь ОХУ-ын Элчин сайдын яамны байранд цугларч, тус улсын далбааг шатаасан хэрэг гарч байсан билээ.

 

Түүнчлэн үүнээс гурван жилийн өмнө хоёрдугаар сарын 7-ны өдөр "Хойд нутгийн өдөр”-ийг ёсчлон тэмдэглэсэн бөгөөд ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд Наото Кан "Курилл хэзээ ч Оросынх байгаагүй” гэх зэрэг үндсэрхэг үзэлтнүүдийг илт турхирсан үг хэлсэн юм. Үүнээс хэдхэн минутын дараа Токио дахь ОХУ- ын Элчин сайдын яамны байрны үүдэнд Японы үндсэрхэг үзэлтнүүд цуглан Куриллийн арлуудыг эргүүлэн өгөхийг шаардаж, ОХУ-ын туг далбааг урж, дэвсэлсэн хэрэг гарж байсан билээ. Энэ явдлын дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Наото Каныг дипломат бус авир гаргалаа гэж шүүмжилсэн бол Ерөнхийлөгчийн туслах С.Приходько, Д.Медведевийг Куриллд дахин айлчлахаар төлөвлөж байгаа гэж мэдэгдэж байв. Ирэх сарын дундуур ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Японд айлчлах үеэр арлуудын маргаанд тодорхой ахиц гарна гэж Японы тал хүлээж байгаа гэнэ.

 

Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Перугийн Лима хотод АПЕК-ын чуулганы үеэр В.Путин, Ш.Абэ нар уулзахдаа энэ асуудлаар эхний яриаг хийсэн тухай хэвлэлүүд мэдээлж байлаа. Куриллийн арлын маргаан дэлхийн II дайны сүүлчээс эхлэн бий болсон. Камчаткийн хойгоос Хоккайдо хүртэл сунаж тогтсон Номхон далайд байрлах эдгээр арлыг оросууд Сахалины хязгаар нутаг хэмээн нэрлэдэг. Харин япончууд өмнөд хэсгийн дөрвөн арлыг нь өөрсдийн Хоккайдо мужийн нутаг гэж үздэг юм. Маргаантай дөрвөн арлын асуудлаас шалтгаалан Орос, Япон улс одоог хүртэл Дэлхийн II дайны дараах найрамдлын гэрээг байгуулж чадаагүй байгаа юм.

 

А.Даваахүү

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler