| |
Г.Должин: Жирэмсний сүүлийн 3 сард үтрээний мөөгөнцөр илүү нэмэгддэг
-Сайн байна уу? Үтрээний мөөгөнцөр гэж юу вэ? Мөөгөнцөртэй болсон үед ямар шинж тэмдэг хүний биед илрэх вэ?
Кандида албиканс нь хэвийн үед ам, гэдэс, үтрээнд байх бөгөөд тодорхой нөхцөл бүрдсэн үед эмгэг төрөгч болон хувирч өвчний шинж тэмдгүүд илэрнэ.
Үтрээнээс цагаан ээдэм төст ялгарал гарч бэлэг эрхтэн шулуун гэдэс орчим загатнана. Шээх үед өвдөх, хорсох, бэлгийн харьцааны үед өвдөх зарим эмэгтэйд зовиур шинж тэмдэг ажиглагдахгүй байж болох ба усархаг ялгадас гарах нь бий
-Үтрээний мөөгөнцөр үүсэх шалтгаан юу вэ?
Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Чихрийн шижингийн үед глюкозын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой мөн хүний дархлаа буурахад илүү үүсдэг гэж хэлж болно.
Өргөн хүрээний антибиотик хэрэглэсний дараа 10-30 хувьд мөөгөнцрийн халдвар үүсэхээс гадна төрөх замаар урагт халдвар дамжих магадлалтайгаас гадна бохир гараар эхээс хүүхдэд дамжиж болох тул хувийн ариун цэвэр , эрүүл ахуйн дэглэмийг баримтлах хэрэгтэй. Бас хөхний толгой халдварласнаас хүүхдэд хөхөө хөхөх үед халдвар дамжиж болдог.
Нэмж хэлэхэд жирэмслэхээс хамгаалах дааврийн бэлдмэл хэрэглэхдээ дааврын бэлдмэлийн нөлөөгөөр үтрээний хэвийн орчин өөрчлөгдөх магадлалтай байдаг гэдгийг сануулмаар байна.
-Хэрхэн оношлогдох вэ?
Хэрвээ таньд дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж үтрээний арчдасын шинжилгээ өгөөрэй. Дур мэдэн эм тариа хэрэглэж болохгүй.
-Эмчилгээний хувьд ямар эмчилгээ хийдэг вэ?
Үтрээгээр хэрэглэх бэлдмэл- эмчийн зөвлөсний дагуу үтрээгээр тосон түрхэц, лаа хэрэглэнэ.архаг болон байнгын дахилтат хэлбэрийн үрэвсэлтэй үед нэгээс олон удаагийн тунг зөвлөнө.эмчилгээ эхэлснээс хойш 1-2 өдрийн дараа таны зовиур намдана.гэхдээ заримдаа эмчилгээний үед , эмчилгээ дууссаны дараа бага зэрэг хорсох загатнах зовиур үргэлжилж болохыг анхаараарай. Жирэмсэн үед эмчилгээг илүү удаан хугацаагаар үргэлжлүүлэх тохиолдол бий.
-Эмчилгээг нөхөр болон бэлгийн хамтрагчийн хамт хийх шаардлагатай байх?
Үгүй, мөөгөнцрийн шалтгаант үтрээний үрэвсэл нь бэлгийн замаар дамжих халдвар биш тул эмчилгээг зөвхөн эмэгтэй хийлгэх хэрэгтэй.
Мөн мөөгөнцрийн үтрээний үрэвслээр давтан өвддөг бол:
- Бэлэг эрхтнийг хардваргүйжүүлэх уусмал болон савангаар олон удаа буруу угаахгүй байх
- Хэт бие барьсан дотуур хувцас нийлэг эдлэлээр хийсэн хувцас өмсөхөөс зайлсхийх
- Хоол хүнсэндээ иогурт, тараг цагаан идээ түлхүү хэрэглэх
- Эмчилгээнд үр дунгүй байх нь мөөгөнцрөөс гадна өөр төрлийн халдвар хавсрах, өөр төрлийн мөөгөнцрийн үүсгэгчээр үүсгэгдэх, эм ,түрхэц , үтрээний лааг дутуу эсвэл буруу хэрэглэхтэй холбоотой байдаг шүү.
-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье!