![]() |
Видео
Шинэ мэдээ
“Эрчим” багийнхан Пхеньян хотыг зорилоо
Хоёр багийн эхний тоглолт хоёрдугаар сарын 20-д Улаанбаатарт болоход 3:0-ээр "Риомион” баг хожсон юм. Хариу тоглолт ирэх лхагва гарагт /2019.02.27/ Пхеньян хотноо болно. Монголын "Эрчим” багийн хувьд энэ жил 1998-1999 оны залуу тоглогчдоор багаа бүрдүүлжээ.
"Эрчим” багийн дасгалжуулагч Д.Батнасан хэлэхдээ "Манай баг Хойд Солонгосын багтай зургаа удаа таарч тоглосон бөгөөд энэ удаа "Риомион” клубтэй таарлаа. БНАСАУ-ын залуус хурд сайн байна. Эхний тоглолтод хүссэн тоглолтоо гаргаж чадсангүй. Хариу тоглолтод гоол хийх зорилготой” хэмээн ярьж байлаа.
