| |
Видео
Шинэ мэдээ
Манай хөл бөмбөгчид энэ сарын 27-д Гуам Улсыг зорино
Зүүн Азийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцохоор Монголын шигшээ багийн тамирчид бэлтгэлээ базаасаар байна. Тиймээс амралтын өдрүүдэд болдог "Хүрхрээ Үндэсний дээд лиг”-ийн долоо, наймдугаар тойргийн тоглолтуудыг хойшлуулжээ.
Мөн шигшээ багийн тамирчид Гуам Улсыг зорихоос өмнө легионер тамирчидтай хоёр удаа нөхөрсөг тоглолтыг хийхээр болсон байна. Энэхүү тоглолт энэ сарын 18-25-ны өдрүүдэд МХБХ-ны талбайд болно.
Гуам Улсад зохиогдох Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд манай шигшээ баг БНХАУ-ын Тайвань, Макао, Хойд Марианы багтай өрсөлдөнө. Манай баг тамирчид зургаадугаар сарын 27-д Гуам Улсыг зорино.
ХУВААРЬ:
- VI.30 - Монгол - Макао
- VII.02 - Монгол -БНХАУ-ын Тайвань
- VII.04 - Монгол -Хойд Марианы багууд тус тус тоглоно.