|
Видео

Шинэ мэдээ

Венесуэл-Бразилын хилийг хаажээ

Венесуэл рүү хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх эсэх тухай маргаан үргэлжилж буй энэ үед тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро Бразилтай залгаа хилээ хааж буйгаа пүрэв гарагийн орой олон нийтэд мэдэгдэв.

 

Н.Мадуро тусламж нэвтрүүлэх сөрөг хүчнийхний ажиллагааг зогсоохын тулд Венесуэл-Колумбийн хилийг мөн хаахаар төлөвлөж байгаа ажээ. Тэрбээр хямрал нүүрлэсэн гэх мэдээллийг үгүйсгэж, тусламж үзүүлэх төлөвлөгөөнүүдийг АНУ-ын зохион байгуулсан шоу хэмээн нэрлэж байгаа юм.

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо нь Колумбийн хилээс нийслэл Каракас хотод хүмүүнлэгийн тусламж хүргэх баг бүрэлдэхүүнийг ахалж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн сард өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгч хэмээн зарлаж, АНУ тэргүүтэй олон арван улс түүнийг хүлээн зөвшөөрсөн билээ. 



montsame.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler