|
Видео

Шинэ мэдээ

Н.Мадурог Италийн Шадар сайд гэмт хэрэгтэн гэжээ

Н.Мадурог Италийн Шадар сайд гэмт хэрэгтэн гэжээ

 


Италийн Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Маттео Салвини Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог гэмт хэрэгтэн хэмээн нэрлэж, түүнийг даруй явна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

"Венесуэлээс Итали руу дүрвэсэн олон хүнтэй танилцах боломжтой байсан Итали хүний хувьд энэ хэрэгтэн аль болох хурдан явна гэж найдаж байна” хэмээн тэрбээр ярьсан байна.

Өмнө нь Д.Трамп Мадурогийн дэмжлэгийг авахаас татгалзахыг Венесуэлийн түшмэдүүд болон цэргүүдэд уриалсан юм. Түүнчлэн парламентын дарга Хуан Гуйдогийн саналыг хүлээн авахгүй бол бүхнийг алдах болно гэж тэрбээр хэлсэн юм.

Хүмүүнлэгийн тусламж хүргэхэд саад учруулах Н. Мадурогийн тушаалыг Венесуэлийн цэргүүд дагаж мөрдөх ёсгүй бөгөөд сөрөг хүчний удирдагч Хуан Гуйдо болон түүний гэр бүлийнхний эсрэг хүч хэрэглэхийг сүрдүүлэх эрх тэдэнд байхгүй хэмээн Д.Трамп онцлон тэмдэглэсэн байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler