|
Видео

Шинэ мэдээ

Мадурогийн дэглэмийг хорт хавдартай зүйрлэв

 

Мадурогийн дэглэмийг хорт хавдартай зүйрлэв

 

БОГОТА. /TACC/. Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмийг венесуэлчүүдийг зовоож байгаа хорт хавдартай зүйрлэсэн байна. Энэ тухайгаа тэрбээр телевизийн CNN компанид ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

"Мадурогийн дэглэм бол Венесуэлийн бие дэх хорт хавдар, энэ бол төрийн эрх мэдлийн бие даасан салаа мөчир, зах зээлийн эдийн засгийг устгасан дэглэм. Энэ бол ард түмнийг үгүйрүүлж, венесуэлчүүдэд өлсгөлөн авчирсан дэглэм юм. Венесуэлийг эмчлэх, аврах, сэргээн босгох цорын ганц арга бол Мадурог огцруулах гэдгийг дэлхийн хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрсөн” гэж Дуке мэдэгдсэн байна.

Колумбийн төрийн тэргүүний үзэж буйгаар, Мадурогийн засаг захиргаа "хэдийнэ амь тэмцэж эхэлжээ”. "Николас Мадурог би хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүн гэж үзэж байгаа. Өнөөдрийн хувьд би Хуан Гуайдог Венесуэлийн цорын ганц хууль ёсны Ерөнхийлөгч гэж үзэж байна” хэмээн Дуке нэмж хэлжээ.

Montsame.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler