| |
АНУ Н.Мадурогийн санхүүжилтийг зогсооно
Д.Трамп Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсөнд Н.Мадуро дургүйцлээ илэрхийлж, АНУ-аас дипломат харилцаагаа тасалснаас нэг хоногийн дараа дээрх мэдэгдэл гарсан юм.
Ж.Болтоны сэтгүүлчдэд мэдээлснээр, энэ асуудал маш төвөгтэй хэдий ч АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчид Н.Мадурогийн оронд Х.Гуайдод санхүүжилт олгох төлөвлөгөөн дээр ажиллаж байгаа ажээ.
Олон улсын нийгэмлэгүүд Н.Мадурог дэмжих асуудалд хуваагдмал байр суурьтай байгаа энэ үед Д.Трампын засаг захиргаа түүнд дарамт шахалт үзүүлэх оролдлогоо үргэлжлүүлсээр байгаа юм.
Харин Х.Гуайдог дэмжиж буй улс орнуудын удирдагчдыг ОХУ зэмлэн буруушаагаад, энэ нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, олон хүн амь үрэгдэх үүд хаалгыг нээж байна гэж үзэж байгаа ажээ.
Энэхүү асуудлыг хэлэлцэх зорилгоор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн уулзалтыг бямба гарагт зохион байгуулах хүсэлтийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео гаргасан байна.
М.Помпео пүрэв гарагт болсон Америкийн улсуудын байгууллагын/OAS/уулзалтын үеэр Н.Мадурогийн Засгийн газрыг "ёс суртахууны дутагдалтай”, "ардчилсан бус” хэмээн тодорхойлжээ.