| |
Ерөнхийлөгч Николас Мадурогийн мэдлийн 20 тонн алтыг Венесуэлийн хил давуулахаар бэлтгэж байна
Дубайгаас ирсэн бас нэг онгоц газардаад байгаагаас харахад алтыг Дубай руу тээвэрлэх гэж магадгүй гэж таамаглаж байгаа аж. Николас Мадурогийн нэр энэхүү алт 850 сая ам.долларын үнэд хүрнэ гэж тооцоолжээ.
Үүнээс гадна Венесуэлийн Үндэсний ассамблейн дарга, сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо цагдаагийн тусгай албаныхан гэрт нь ирсэн тухай мэдэгдлээ. Хуан Гуайдо гэр бүлийнхэнд нь ямар нэг зүйл тохиолдвол зэвсэгт бүлэглэл болон цагдаагаас хариуцлага нэхэх болно гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон байна.
Цагдаагийн тусгай хүчний удирдлага түүний мэдээллийг үгүйсгэжээ. Харин тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг улс төрийн аллага үйлдэх гэж байсан террорист бүлгийн гишүүдийг баривчилсан гэдгээ хэллээ. Энэхүү бүлэг нь сөрөг хүчний дэмжлэгтэй ажилладаг гэж мэдэгдээд байгаа юм.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмийг унагах хөдөлгөөнийг тэргүүлж байгаа Хуан Гуайдо өнгөрсөн долоо хоногт өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч зарласан юм. Венесуэлийн Дээд шүүх Хуан Гуайдог хил давж гадаад улсуудад зорчихыг хориглоод байна. Мөн түүний банкны дансыг битүүмжлээд байгаа аж. Харин улсынхаа нутаг дэвсгэр дотор жагсаал цуглаан удирдаж, улс төрийн үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй хэвээр байгаа юм.