|
Видео

Шинэ мэдээ

Венесуэлд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн эхний хэсэг Кукута хотод хүрчээ

Венесуэлд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн эхний хэсэг Кукута хотод хүрчээ

Өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр зарласан сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн хүсэлтийн дагуу АНУ-ын цэргийн нисэх онгоцнууд Венесуэлийн хилийн ойролцоох Колумбийн Кукута хотод хүмүүнлэгийн тусламжуудыг хүргэжээ.  

 

Харин Ерөнхийлөгч Николас Мадуро энэ тусламжийг улс оронд нь мөргөлдөөн үүсгэх зорилготой АНУ-ын төлөвлөгөөний нэг хэсэг гэж үзэж байгаа юм.

"Бидний тэмцэл үр дүнгээ өгч байна. Энэ сарын 23-нд Венесуэлийн 600 мянга гаруй сайн дурынхан хил давж, хүмүүнлэгийн тусламжийг авчирна. Бид хилийн дотор болон гадна байгаа бүх сайн дурынхныг дайчилна” гэж сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо мэдэгджээ.

Гэвч хүмүүнлэгийн тусламжийг Венесуэлд нэвтрүүлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Мөн Колумби улстай хиллэдэг "Симон Боливар” олон улсын гүүрийг Венесуэлийн тал нефть тээвэрлэгч болон ачааны чингэлгүүдээр хааж, цэргийн албан хаагчид хамгаалалтад авчээ.

 

montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler