|
Видео

Шинэ мэдээ

“Honda” компани Британи дахь үйлдвэрээ хаана

Японы автомашин үйлдвэрлэгч "Honda” компани Их Британи дахь үйлдвэрээ хаахаар болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Ирэх 2022 онд гэхэд тус үйлдвэр 100 хувь хаалгаа барих гэнэ. Уг шийдвэрийн улмаас тус үйлдвэр дэх 3500 гаруй ажлын байр ҮГҮЙ болох аж. 

Британийн Суиндон тосгон дахь тус компанийн "Civic” болон "CV-R" загварын автомашины үйлдвэрт өнгөрсөн 2018 онд 160 мянга гаруй тээврийн хэрэгсэл үйлдвэрлэжээ. Энэ нь Их Британийн 2018 оны автомашин үйлдвэрлэлийн 10 хувьтай тэнцэх үзүүлэлттэй тэнцэнэ. 

2010 оноос аж үйлдвэрийн энэхүү салбарууд алдагдал хүлээх нь нэмэгдсэн ба дизель хөдөлгүүрт автомашины эрэлт буурсан юм.  

Мөн Их Британийн Засгийн газар Европын холбоог орхих "Brexit”-ийн хэлэлцээр гацаанд байгаа нь хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийхээс татгалзах болжээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler