|
Видео

Шинэ мэдээ

“Facebook” компани Их Британийн сонинуудыг санхүүжүүлнэ

 

“Facebook” компани Их Британийн сонинуудыг санхүүжүүлнэ

 

САН-ФРАНЦИСКО./Xinhua/.Даваа гарагт АНУ-ын нийгмийн сүлжээний томоохон төлөөлөгч "Facebook” компани Их Британийн орон нутгийн сонинуудыг ирэх хоёр жилийн хугацаанд 6 сая ам.доллараар санхүүжүүлэхээр болсон байна.


Үүний хүрээнд Үндэсний зөвлөлийн сэтгүүлчдийг бэлтгэх газарт 80 сэтгүүлчийг шинээр ажилд авах боломж бүрдэх бөгөөд энэ нь орон нутгийн сонин болон сэтгүүлчгүй алслагдмал суурингуудаас ирүүлэх мэдээг нэмэгдүүлэх зорилготой ажээ.


"Facebook” компанийн мэдээлснээр, сэтгүүлчдийн анкетыг 2019 оны эхээс авч эхлэх бөгөөд сэтгүүлчийн мэргэжлээр суралцах оюутнуудын тоог нэмэгдүүлэхийг Их Британийн их сургуулиудад уриалсан кампанит ажлыг тус улсын хэвлэл мэдээллийн газрууд явуулах аж.

 


"Өнгөрсөн онд Их Британид орон нутгийн 40 орчим сонины газар хаалгаа барьсан” гэж судалгааны "British Press Gazette” байгууллагын тайланд мэдээлжээ.


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler