|
Видео

Шинэ мэдээ

Их Британичууд мэдээллийн сайтуудаас илүү Википедиаг өргөнөөр ашигладаг

Их Британичууд мэдээллийн сайтуудаас илүү Википедиаг өргөнөөр ашигладагИх Британичууд гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүү он­лайн нэвтэрхий толь болох Википедиагийн мэдээлэлд итгэдэг нь су­дал­гаагаар тогтоогджээ. Википедиаг үүсгэн байгуулагч Жимми Уолес өнгөрөгч ням гарагт уг судалгааны дүнг нийтэд дэлгэсэн бай­на. Их Британийн олон нийтийн судалгааны байгууллага "YouGov” Их Британийн насанд хүрсэн 2000 гаруй хүнийг оролцуулан уг су­далгааг явуулжээ.

Үүний дүнд судалгаанд оролцогчдын 64 хувь нь Википедиагийн мэдээлэлд "үргэлж” болон "хааяа” итгэдэг гэж хариулжээ. Түүнчлэн, Их Британийн томоохон мэдээллийн агентлаг BBC агентлагийн мэдээллийг үнэн гэдэгт итгэдэг гэж судалгаанд оролцогчдын 61 хувь нь хариулсан бол "The Times” зэрэг сонины мэдээнд 45 хувь нь итгэдэг гэжээ.

Мөн "The Sun” зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээнд ердөө 13 хувь нь итгэдэг хэмээн хариулсан байна.  Харин нөгөө талаар мэдээллийн эх сурвалж болгон ашиглахад хамгийн найдвартай мэдээллийн хэрэгслээр "Encyclopaedia Britannica”-г нэрлэсэн бөгөөд 83 хувь нь мэдээг нь үнэн гэдэгт итгэлтэй байдаг хэмээн хариулжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler