|
Видео

Шинэ мэдээ

Худалдааны маргааныг зохицуулахыг Д.Трампт уриалжээ

 

Худалдааны маргааныг зохицуулахыг Д.Трампт уриалжээ

 

Даваа гарагт АНУ-ын Мичиган муж улсын Детройт хотноо зохион байгуулсан "Detroit auto show" үзэсгэлэнд оролцохоор цугласан дэлхийн автомашин үйлдвэрлэгчид худалдааны маргааныг зохицуулж, Засгийн газрын түр зогсолтыг дуусгавар болгохыг Дональд Трампын засаг захиргаа болон Конгрессын танхимын гишүүдэд уриалсан байна.

"FCA” компанийн гүйцэтгэх захирал Майк Мэнли сэтгүүлчдэд мэдээлэхдээ, АНУ-ын засаг захиргаанаас метал бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэлт татвар нь 2019 онд автомашин үйлдвэрлэгчдийн зардлыг 300-350 сая ам.доллараар /тээврийн хэрэгсэл тутамд 135-160 ам.доллар/ нэмэгдүүлэх төлөвтэй байгаа ажээ. Тэрбээр энэхүү тооцооллоо 2018 оны АНУ-ын автомашины борлуулалтад үндэслэн гаргажээ.

"Toyota Motor” компанийн Хойд Америкийн борлуулалт хариуцсан дэд ерөнхийлөгч Боб Картерын хэлснээр, нэмэлт татвар нь тус компанийн тээврийн хэрэгслүүдийн үнэ дунджаар 600 ам.доллараар нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

"General Motors” болон "Ford Motor” компаниуд мөн АНУ-ын ган ба хөнгөн цагаан бүтээгдэхүүнд ногдуулсан татварын улмаас санхүүгийн цохилтод өртжээ.

АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп болон Конгрессийн танхимын Ардчилсан намын гишүүд Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих санхүүжилтийн талаар зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ноос хойш АНУ-ын Засгийн газрын нийт бүтцийн дөрөвний нэг хувь нь түр зогсолт хийсэн билээ.

"FCA” компанийн гүйцэтгэх захирал М.Мэнли энэ талаар хэлэхдээ, Засгийн газрын түр зогсолтын улмаас манай компани ачааны жийп төрлийн автомашины шинэ загварын гэрчилгээг авч чадахгүй байгаа гэжээ. Энэ төрлийн тээврийн хэрэгслүүд нь "FCA” компанийн хамгийн ашигтай бүтээгдэхүүнд тооцогддог байна.

Германы автомашин үйлдвэрлэгч "Volkswagen” компани АНУ-ын Теннесси муж улсын Чаттануга хот дахь үйлдвэртээ 800 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх салбарт нэг мянга гаруй ажлын байрыг бий болгохыг эрмэлзэж байгаа боловч Д.Трампын засаг захиргааны дарамттай нүүр тулгараад байна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Герберт Дисс мэдэгджээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler