|
Видео

Шинэ мэдээ

Нэмэлт татвар хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа явуулжээ

Нэмэлт татвар хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа явуулжээ

АНУ болон БНХАУ-ын хооронд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайны улмаас Хятад улсад үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын компаниуд ихээхэн алдагдал хүлээх болсон байна.
Хятад улсад үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын компаниудын дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, Америкийн талаас дахин татвар ногдуулвал ихээхэн хохирол амсах төлөвтэй байна гэж судалгаанд оролцогчдын 70 гаруй хувь нь хариулсан байна.
Уг судалгаанд Хятад дахь Америкийн худалдааны танхимын гишүүн компаниуд оролцсон бөгөөд тэднээс хоёр улсын бие биеийнхээ бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй нэмэлт татвар хэрхэн нөлөөлж байгаа талаар асуусан ажээ.
Хятадын 200 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүнд АНУ дахин нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байгаа талаархи тэдний бодлыг асуухад компаниудын тал хувь нь ихээхэн хохирол амсах болно хэмээн хариулсан бол тэдний дөрөвний нэгээс илүү хувь нь бага зэргийн хохирол амсана гэсэн хариулт өгсөн байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler