|
Видео

Шинэ мэдээ

Д.Трамп Засгийн газрын түр зогсолтын талаархи хэлэлцээг орхин гарчээ

Д.Трамп Засгийн газрын түр зогсолтын талаархи хэлэлцээг орхин гарчээ

Лхагва гарагт зохион байгуулсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Конгрессийн танхимын Ардчилсан намын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтыг Д.Трамп орхин гарсан байна. Тус улсын Засгийн газрын хэсэгчилсэн түр зогсолт 19 дэх өдрөө үргэлжилж байгаа юм.

"Уулзалтын үеэр Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси болон Сенатч Чак Шумер нар АНУ-Мексикийн хилийн дагуу хана барихад санхүүжилт олгохоос татгалзсан тул би тэдэнд баяртай гэж хэлээд, уулзалтыг орхин гарсан” гэж АНУ-ын төрийн тэргүүн "Твиттер” хуудсандаа жиргэжээ. Мөн тэрбээр, уг уулзалтыг "цагийг хий дэмий өнгөрүүлсэн хэрэг” хэмээн тэмдэглэсэн байна.

"Ханын санхүүжилтийг батлахгүй гэж Н.Пелоси хэлсний дараа Д.Трамп уулзалтыг гэнэт орхин гарсан” гэж Ч.Шумер уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлжээ. 

montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler