|
Видео

Шинэ мэдээ

Трамп “Их 20”-ийн уулзалтын үеэр Путинтай хийх уулзалтаа цуцлав

Трамп “Их 20”-ийн уулзалтын үеэр Путинтай хийх уулзалтаа цуцлав

 


ВАШИНГТОН. /TASS/. Керчийн хоолойд болсон үйл явдлын улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай уулзахаас татгалзсан байна. Энэ тухайгаа Цагаан ордны тэргүүн "Twitter” хуудсаараа пүрэв гарагт мэдэгджээ. 

"Хөлөг онгоцууд болон далайчид Оросоос Украинд буцаж ирээгүй байгаа энэ баримтыг түшиглэн Ерөнхийлөгч Владимир Путинтай Аргентинд хийхээр өмнө нь товлосон байсан уулзалтыг цуцлах нь талуудад бүгдэд нь дээр байх болно гэж би шийдлээ” хэмээн Трамп бичсэн байна. 

Өдгөө үүсээд байгаа асуудлыг зохицуулмагц чухал ач холбогдол бүхий Орос-Америкийн дээд хэмжээний уулзалтыг тэсэн ядан хүлээж байна гэж Цагаан ордны тэргүүн нэмжээ. 

Трамп "Twitter” хуудсаараа жиргэхээсээ ердөө нэгхэн цагийн өмнө уг асуудалд өөр байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй ярилцахдаа, яг одоогийн нөхцөлд хоёр талын уулзалт хийх нь "маш тохиромжтой цаг” гэж мэдэгдэж байжээ. Тэрбээр мөн үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын асуудал эрхэлсэн туслахуудаасаа Керчийн хоолойд болсон үйл явдалтай холбоотой нэгдсэн тайлан мэдээг хүлээж авсныхаа дараа шийдвэр гаргана гэж мэдэгдэж байсан билээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler