|
Видео

Шинэ мэдээ

“Honda” компани Их Британи дахь үйлдвэрээ хаана

“Honda” компани Их Британи дахь үйлдвэрээ хаана

 


ЛОНДОН. /Reuters/. Японы автомашин үйлдвэрлэгч "Honda” компани Их Британи дахь үйлдвэрээ 2022 онд хаахаар болсон байна. Ингэснээр 3500 ажлын байр үгүй болох юм.

Английн өмнөд нутгийн Суиндон тосгон дахь "Honda” компанийн "Civic” болон "CV-R" загварын автомашины үйлдвэрт өнгөрсөн онд 160 мянга гаруй тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн нь Их Британийн 2018 оны автомашин үйлдвэрлэлийн 10 хувьтай тэнцэх үзүүлэлт аж.

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийн энэхүү салбар нь томоохон сорилтуудтай тулгарах болсноос дурдвал дизель хөдөлгүүрт автомашины эрэлт буурсан хийгээд "Brexit”-ийн тодорхойгүй байдал нэмэгдсэн зэрэг ажээ.

Хойд Суиндон тойргоос сонгогдсон парламентын гишүүн Жастин Томлинсоны мэдээлснээр, "Honda” компанийн төлөөлөгчидтэй уулзахад дээрх мэдээллийг үнэн болохыг баталсан аж. Харин компанийн зүгээс албан ёсны мэдэгдлийг хараахан хийгээгүй байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler