|
Видео

Шинэ мэдээ

Дэлхийн II дайны төгсгөлийн бэлгэ тэмдэг болсон зургийн гол баатар таалал төгсжээ

1945 онд дэлхийн II дайн дууссаны дараа "Times” талбайд авхуулсан "Үнсэлт” хэмээх зургийн гол баатар, усан цэрэг Жорж Мендонса 95 насандаа таалал төгссөн тухай түүний гэр бүлийн гишүүд албан ёсоор мэдээлэв.
Ж.Мендонса өнгөрсөн ням гарагийн өглөө Род-Айленд муж улсын Нью-Порт хотод таалал төгссөн бөгөөд түүний 96 насны төрсөн өдөр болоход хоёрхон хоног үлдсэн байжээ. Энэ тухай түүний охин Шерон Муллер "CNN” сувагт мэдээлсэн байна.
Ш.Муллер хэлэхдээ, би зургийг харах болгондоо аавынхаа гүйцэтгэж байсан үүргийн талаар хийгээд энэ бүгд дууссанд аав маань хэрхэн баярлаж байгаа тухай боддог гэжээ.
Нэгэн усан цэрэг цагаан даашинзтай танихгүй бүсгүйг үнсэж буйг харуулсан "Үнсэлт” хэмээх зургийг 1945 оны наймдугаар сарын 14-нд гэрэл зурагчин Альфред Айзенштадт авч байсан ажээ. Үүнээс долоо хоногийн дараа уг зургийг "Life” сэтгүүлд нийтэлж байжээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler