![]() |
Видео
Шинэ мэдээ
Сүлжээ дэлгүүр шүүх биш
Гомдлын дагуу шалгаж, тайлбар авахад "Номин холдинг” компанийн Борлуулалт үйлчилгээний салбар дэлгүүрүүдэд мөрддөг журамд хулгай хийсэн этгээд болон хулгайлсан барааг зургаар баталгаажуулж, самбарт байршуулах, байршуулсан зургаар нэгдсэн сан үүсгэх бүртгэлд оруулах талаар зохицуулсан байжээ.
Мөн дэлгүүрийн журамдаа оруулсан сэрэмжлүүлгийн самбарт "Хулгай хийсэн этгээдийн зургийг авах, овог нэр, огноо зөрчил гаргасан үйлдлийг самбарт бичиж байршуулах, цахим мэдээллийн сан болон бүртгэлд овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаягийг бичиж оруулах, хулгайлсан барааны үнийн дүнд дүйцүүлэн 1000-10 мянган төгрөгийн үнийн дүн бүхий барааг хулгайлсан бол 10 хоног, 240 мянган төгрөгөөс дээш үнийн дүн бүхий бараа хулгайлсан бол зургаан сар зургийг нь самбарт байршуулах, хугацаа дууссан зургийг тухайн салбар хариуцсан дарга бүртгэлээр архив үүсгэн хадгалах” хэмээн тусгасан байжээ. Өөрөөр хэлбэл, эдний журмаар бол таны балчир хүүхэд болгоомжгүйгээсээ болоод эдний дэлгүүрээс 1000 төгрөгийн боодол бохь аваад гарвал зураг, нэртэйгээ хулгайчаараа цоллуулаад сэрэмжлүүлгийн самбарт арав хоног байршина гэсэн үг. Уг нь Монгол Улсын хууль журмаар хүний гэм буруутайг гагцхүү шүүх тогтоодог байтал "Номин” зэрэг сүлжээ дэлгүүрүүд шүүхийн өмнүүр орж, хууль журмаас давж хүний гэм буруутайг шүүдэг болжээ.
Дээрх үйлдэл хүний хувийн нууц, нэр төр халдашгүй дархан байх, гэм буруутайг нь хуулийн байгууллага тогтоох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхийг зөрчсөн гэж үзэж ХЭҮК-оос шаардлага хүргүүлсэн байна.
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
