|
Видео

Шинэ мэдээ

Нигерид шахцалдаан үүссэний улмаас олон хүн амь эрсэджээ


Нигери улсын өмнөд нутгийн Риверс мужид тус улсын Ерөнхийлөгч Мохаммад Бухари сонгуулийн өмнө сонгогчидтойгоо уулзаж, үг хэлсний дараа шахцалдаан үүссэний улмаас доод тал нь 14 хүн амиа алдсан тухай "Vanguard” сонинд мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх уулзалт Порт-Харкорт хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон байна. Мохаммад Бухари цэнгэлдэх хүрээлэнг орхин гарсны дараа шахцалдаан эхэлжээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь намын дэмжигчид түгжээтэй хаалгаар хүчээр дайрч гарахыг оролдох үед унаж, олны хөлд гишгүүлсэн байна.
"14 хүн амиа алдсаныг би баттай нотолж чадна. Энэ тоо өөрчлөгдөж магадгүй. Гэмтэж бэртсэн бусад хүний биеийн байдлыг эмч нар хянаж байна” гэж Порт-Харкорт эмнэлгийн төлөөлөгч Кем Даниэль-Элебига мэдэгджээ.
Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Нигерид үндэсний ассамблейн болон ерөнхийлөгчийн сонгууль хоёрдугаар сарын 16-нд болно.

montsame.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler