|
Видео

Шинэ мэдээ

АЛТАНТУЯАГИЙН ААВ 25 САЯ АМ.ДОЛЛАР НЭХЭМЖИЛЛЭЭ

АЛТАНТУЯАГИЙН ААВ 25 САЯ АМ.ДОЛЛАР НЭХЭМЖИЛЛЭЭ

2006 онд Малайзад амь насаа алдсан Алтантуяагийн аав С.Шаарийбуу, Абдул Разак Багиндагаас 100 сая малайз рингит буюу 25 орчим сая ам.долларыг нэхэмжилжээ. Малайзын шүүхээс энэхүү 25 сая ам.долларын нэхэмжлэлтэй шүүх хурал дээр ажиллах өмгөөлөгчдийн багийг саяхан хүлээн зөвшөөрч, баталгаажуулжээ.

Өнгөрөгч 2018 онд болсон парламентын сонгуулиар арав гаруй жил тасралтгүй төр барьсан Малайзын ерөнхий сайд Нажиб Разакын нам ялагдал хүлээснээр экс ерөнхий сайд болон түүний хамсаатан Абдул Разак Багинда нарын эсрэг монгол бүсгүйн амь насыг хохироосон байж болзошгүй хэргийг дахин сэргээж шалгахаар болсон билээ. Тус улсын хуулийн байгууллагынхан өнгөрсөн зун Нажиб Разакын гэрт нэгжлэг хийж, 28 сая ам.долларыг бэлнээр илрүүлж байсан юм.

Малайзын улс төрийг анхааралтай ажиглаж байдаг зарим шинжээчид уг хэргийг энэ удаад шударгаар шийдэгдэж магадгүй. Учир нь шинээр сонгогдсон эрх баригчдын зүгээс хуучин ерөнхий сайдыг ямар нэгэн хэргээр буруутгаж, яллах ашиг сонирхолтой байгаа хэмээн үзжээ. Харин зарим ажиглагчид олон жил төр барьсан Нажиб Разакын гар хөл нь тус улсын хуулийн байгууллагуудад одоо ч нөлөөтэй тул хэрэг тийм амар шийдэгдэхгүй хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: Malaysiakini.com, Malaysia-today.net

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler