| |
Видео
Шинэ мэдээ
Н.Разакийн гэрээс 220 сая ам.долларын эд зүйлс хураав
Малайзын цагдаа нар авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа Ерөнхий сайд асан Нажиб Разакийн гэрээс 220 сая ам.доллароор үнэлэгдэх эд зүйлсийг нь хураан авснаа мэдээлж байна. Цагдаа нар экс Ерөнхий сайдынд нэгжлэг хийснийхээ дараа өчигдөр сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдсэн байна. Цагдаа нарын хураасан эд зүйлс дотор гоёл чимэглэлийн 12 мянган зүйл, тансаг зэрэглэлийн 567 цүнх, үнэтэй брэндийн 423 цаг байжээ. Үүний дотор нь 12-300 мянган ам.долларын үнэ бүхий "Хермес” брэндийн гар цүнхүүд байжээ. Тус улсад болсон парламентын сонгуульд ялалт байгуулж, улмаар Ерөнхий сайдаар сонгогдсон Махатхир Мохамад экс Ерөнхий сайдын үүсгэн байгуулсан хөрөнгө оруулалтын сан улсын хөрөнгө мөнгийг их хэмжээгээр шамшигдуулсан гэх хэргийг мөрдөн шалгах амлалтын дагуу энэ хэргийг шалгаж байна. Энэ сангийн 4.5 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгийг зориулалтын бусаар ашигласан гэдэг мэдээлэл анх 2015 онд гарч байсан юм. Мөн тэр үед Ерөнхий сайд асан Разакийн дансанд 700 сая ам.доллар байгааг илрүүлсэн бөгөөд энэ мөнгийг хөрөнгө оруулалтын сангаас шилжүүлсэн болохыг баталсан ч удалгүй хэрэг замхарч материалуудыг нь нууцлах болжээ.