|
Видео

Шинэ мэдээ

"Хүүхдийн автобус"-уудыг техникийн үзлэг оношлогоонд хамруулж байна

 

"Хүүхдийн автобус"-уудыг техникийн үзлэг оношлогоонд хамруулж байна

 

Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн өвлийн амралттай холбогдуулан "Хүүхдийн автобус”-ны нэгдсэн техникийн үзлэг, оношилгоог энэ сарын 21-25-ны өдрийн хооронд зохион байгуулж байна. "Хүүхдийн автобус”-ны техникийн бүрэн бүтэн байдал, "Хүүхэд тээвэрлэх автобус. Автобус бa үйлчилгээнд тавих шаардлага” MNS 6440 стандартын хэрэгжилтийг жилд хоёр удаа шалгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилладаг.

2018 оны намар нийт 73 хүүхдийн автобус зөвшөөрөл авсан бөгөөд 21-ны өдрийн байдлаар оношлогоонд нийт 8 тээврийн хэрэгсэл хамрагдаж, 4 тээврийн хэрэгсэлнь утаа, өнгө үзэмж, хаягжилт бүрэн бус шалтгаанаар тэнцээгүй байна. Нийслэлийн Тээврийн газраас ерөнхий боловсролын сургуулиудыг "Хүүхдийн автобус”-ны техникийн үзлэг, оношлогоондоо идэвхитэй хамрагдахыг сануулж байна.

Х.Хулан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler