|
Видео

Шинэ мэдээ

ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд 8 жилийн ял өгөөд 3 жилийн дараа суллах уу

 

ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд 8 жилийн ял өгөөд 3 жилийн дараа суллах уу

 

 

ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-д зааснаар буруутган шүүхээр болсон байна.

Б.Махбал нь өнгөрсөн оны наймдугаар сард тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд халдсан хэрэг үйлдсэн юм.  Түүний гэм буруутай тогтоогдвол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх юм.

Асуудал маш товчоор ийм байна. Одоо харин жинхэнэ асуудал хаана байгаа талаар хамтдаа нэг эргэцүүлье.

Сайд, дэд сайд, төрийн нарийн тэргүүтэй олон төрийн албан хаагчдыг ажилгүй болгохоос гадна хамгийн харамсалтай нь улс орныхоо төлөө ихийг хийж бүтээх чадалтай нэгэн сайхан залуу дөрвөн сайхан үрээ орхин бусдын гарт алтан амиа алдсан явдал өнгөрсөн зун болсон. Тэр дарга, дорго нар ч яах вэ. Гол нь ард нь өнчирч үлдсэн үр хүүхдүүд, сэтгэл зүрх нь хоосорч үлдсэн эхнэр, аав ээж ах дүүс. Түүгээр ч барахгүй хүүгийнхээ төлөө эцсээ хүртэл тэмцэж явсан аав нь маш их гомдол харууслаа тээгээд хүүгээ "араас" тэнгэрийн оронд одчихлоо. Энэ их уй гашууг биеэр амсаж дуулаагүй хэн ч ойлгохгүй. Тэд яг одоо ийм л байгаа.

Б.Махбал Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор өршөөлд хамрагдах уу

Энэ бүгдийн "хэргийн эзэн хэнгэргийн дохиур" Б.Махбалыг өнөөдөр шүүнэ. Харамсалтай нь зарим баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар гэмт хэрэгт буруутгагдаад буй Б.Махбалыг Эрүүгийн хуулийн 10.1-д заасан хүнийг алах гэсэн зүйл заалтын хүнийг санаатайгаар алах гэсэн заалтаар таслах гэж байгаа аж. Уг заалтын дагуу түүнд 8-15 жилийн ял өгнө. Түүнээс илүү ял төлөвлөхгүй гэсэн үг. 

Хамгийн хачирхалтай нь эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ заалт нь түүнийг анхнаасаа буруутгаж байсан хуулийн заалтыг хөнгөрүүлэх байдлаар оруулж ирсэн гэнэ. Тодруулбал, буруутгагдаад буй талынхан Б.Махбалд дээрх зүйл заалтаар ял оноолгохдоо анх удаа хэрэг үйлдсэн зэрэг бас бус шалтгаануудыг харгалзан үзүүлээд 15 биш 8 жилийн ял өгөхөөр төлөвлөж буй аж.

Ингээд 8 жилийн ялыг биеэр эдлүүлэх явцдаа буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулж 2021 онд өөрийн бүрэн эрхийн хүрээндээ гаргах Өршөөлийн хуулиар Б.Махбалыг өршөөлд хамруулахаар төлөвлөж буй гэдгийг зарим эх сурвалжууд мэдээллээ.

Ямартаа ч төлөвлөгөө бол "ганган" л байна. Угаасаа төрд хамааралтай гэмт хэрэгтнүүдийн ял "завшдаг" цэвэрхэн хэдэн аргуудын нэг. Саяхан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн гаргасан Өршөөлийг хуулийг хүртэл тодорхой зорилго бүхий байсан л гэлцдэг.

Харин хүний амийг санаатайгаар хохироосон хэрэгт буруутгагдаад буй Б.Махбалын хувьд энэ төлөвлөгөө үнэхээр хэрэгжих үү, үгүй юу гэдэг л сонирхолтой байна. Хэрэв үнэн бол тэрбээр сонин, сайтуудад бичигдээд байсан шиг үнэхээр нэгдүгээр хүнтэй хамааралтай бололтой. Худлаа үгүйг өнөөдрийн шүүх хурлын шийдвэр л харуулах байх.

Дашрамд, дахин нэг баримтыг сөхөхөд  хэрэг явдал болсон тухайн өдөр Төмөр замчдын баяр болоод төмөр замынхан Зам тээврийн яаманд ирсэн гэнэ. Мэдээж хэвлэлүүд дээр бичигдээд байсанчлан талийгаачийг н.Лхагвасүрэн тэргүүтэй, Б.Махбал нар утсаар дуудаж архи өгснөөр уг хэрэг эхэлсэн аж. Ингэхдээ түүнийг хоёр ч удаад дуудаж өрөөндөө оруулж ирсэн бөгөөд архиар шахжээ. Талийгч тухайн үед архи уухгүй гэсэн боловч архи ууж бүлэмцсэн этгээдүүд шахсаар нэлээд хэд татуулжээ. Өрөөний нөхцөл байдал тийм ч тааламжгүй байгааг мэдсэн талийгаач орхин гарсан бөгөөд дахин н.Лхагвасүрэн гэгч этгээд утсаар дуудаж асуудал муугаар төгсөх эхлэл болжээ.

Нэгдүгээрт, талийгаачид задлан шинжилгээ хийхэд ходоодонд нь хоол байхгүй байсан гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл өлөн дээр нь баахан архи өгсөн нь батлагдаж байгаа юм. Хачирхалтай нь талийгаачийн согтолтын зэргийг тогтоосон хэрнээ, Б.Махбалын согтолтын зэргийг тогтоосон бичиг баримт одоог хүртэл байхгүй болжээ. Мөн Б.Махбалтай хамт эрүүлжүүлэхэд орсон 4 хүний согтолтын зэргийг хүртэл тогтоосон байгаа юм. Уг нь эрүүлжүүлэх байранд согтуу этгээдүүдийг оруулахдаа ядаж драйгэр үлээлгэж тэмдэглэл хөтөлдөг биш билүү. Б.Махбалаас авсан цусны шинжилгээнд авсан цусыг нь хатаачихсан байжээ. Ингээд хэрэг явдал нэг л бүрхэг тал руугаа чиглэсээр ирсэн байна.

Мөн таван хүнийг эрүүлжүүлэхэд хийчихээд тэр шөнөдөө 4 хүнийг нь гаргаад Б.Махбалыг ганцхан маргааш болтол үлдээсэн гээд хардаж болох бүхий л өнцгүүд энд хөвөрч байна.

Хамгийн ноцтой нь энэ хэрэгт н.Лхагвасүрэн Б.Махбал гэсэн хоёр хүн холбогддог. Эхлээд цохисон нь н.Лхагвасүрэн гэдэг нөхөр. Гэтэл энэ нөхрийг бусдын биед гэмтэл учруулсан гэсэн байдлаар яллагдагчаар татчихсан байснаа одоо түүний хэргийг байхгүй болгоод хэргийн явцыг хөнгөрүүлсэн байх юм. Бүлэг гэдгээр шүүх рүү орвол ялын хэмжээ улам нэмэгдэх "аюултай". 

Тиймээс онц хэрцгийг аргаар бие хамгаалах чадваргүй байхад нь амь насыг нь хөнөөсөн гэх хүндрүүлэх зүйл заалттай явуулсныг нь шүүхээс буцаачихсан байна. Ингээд прокурор дээр очоод буцаад хөнгөрүүлсэн байдлаар ороод ирсэн нь энэ 8-15 жилийн ял оноож болох зүйл заалт юм.

Энэ мэтээр Зам, тээврийн хөгжлийн яаманд гарсан талийгаач Т.Гомбосүрэнтэй холбоотой хэрэг анх эхэлсэн шигээ биш харин ял завших тал руугаа явчихаж буй юм биш биз. Б.Махбал гэгч этгээд 1998 оны үед эрүүгийн цагдаад эдийн засгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэр ч утгаараа өнөөх  алдарт 17 чингэлэг спиртний хэрэг дээр явсан нөхдүүдийн нэг гэнэ. Тиймээс түүнийг "мултлах" сонирхол байна уу, үгүй юу гэх хардлага байна. 

Ч.Ган


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler