| |
Видео
Шинэ мэдээ
Сэжигтэн Б.Махбалын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн сард гарч, нийгэм даяар томоохон шуугиан тарьсан билээ.
Тодруулбал ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь архи уусан үедээ согтуурч, Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнг хөнөөсөн гэх хэрэгт холбогдсон байдаг.
Сэжигтэн Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн наймдугаар сарын 10-нд саатуулж, энэ сарын 10-нд түүнийг цагдан хорих хугацаа дууссан байна. Гэхдээ прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлж, шүүхээс түүнийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Хэрэв Б.Махбалын гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх нь байна.